Төмөр замчид шагнал хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-03 18:51:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Монгол Улсад Төмөр замын тээврийн салбар үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулсны 69 жилийн ой, Монголын төмөр замчдын баярын өдөр төмөр замчид төрийн дээд одон медалиар шагнууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар УБТЗ-ын “Эрдэнэт” зангилааны Ахмадын хорооны дарга Б.Базардарь Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон хүртлээ.

Төрийн дээд “Алтан гадас” одонгоор Замын 1-р ангийн гүүрийн мастер П.Галиндэв, УБ татах хэсгийн өндөр настан Я.Алтангадас, “Рейлком” төвийн өндөр настан Д.Хандсүрэн, “Эрдэнэт” өртөөний дарга Ш.Эрдэнэчимэг нарыг шагналаа. ЗТХ-ийн сайдын тушаалаар ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ж.Болдхүү, УБТЗ-ын Тээврийн дээд сургуулийн багш Б.Машбал, “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагч Ш.Амарсанаа, Т.Алтанхүү нар энэ өдөр “Хүндэт төмөр замчин” боллоо.
Б.Болд
 
Холбоотой мэдээ