Умард Солонгосын гадаад хэргийн сайд Сингапурыг зорьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-02 16:48:09
ТОКИО. /ТАСС/. Умард Солонгосын гадаад хэргийн сайд Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /ЗӨАУХ/ буюу АСЕАН-ий шугамаар сайд нарын арга хэмжээнд оролцохоор Сингапур улсыг зорьсон тухай “Киодо” агентлаг мэдээлжээ.
 
Сингапурт айлчилсныхаа дараа тэрбээр Иранд албан ёсны айлчлал хийх төлөвтэй байна.
 
Өнөөдөр Сингапурт АСЕАН-ий гадаад хэргийн нарын хуралдаан хийгээд Орос-АСЕАН, Япон- АСЕАН, Хятад- АСЕАН-ий сайд нарын зөвөлгөөн болж байгаа юм. Мөн АСЕАН-ий Аюулгүй байдлын асуудлаархи бүс нутгийн ээлжит чуулга уулзалт болох аж. Харин ирэх бямба гарагт Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцогч улсуудын сайд нарын уулзалт болох юм. Энэ уулзалтад АСЕАН-ий 10 гишүүн улсаас гадна Орос, Австрали, Энэтхэг, Хятад, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, АНУ болон Япон улс оролцох аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ