Зарим гол үерийн түвшингээс давжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-08-01 19:26:41
Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Баянхонгор аймгийн нийт нутгаар хур бороо ихтэй байгаа бөгөөд Заг сумын Заг гол, Галуут сумын Цагаантуруут голууд үерийн түвшин давж, үерлээд байна. Иймд малчид, тээвэрчид, ард иргэдийг хөдөө орон нутгийн замд явахдаа сонор сэрэмжтэй байж, баталгаат зам, гүүрээр зорчихыг аймгийн УЦУОШТөвөөс анхаарууллаа.
Улирагч сарын 30-наас эхлэн орсон үргэлжилсэн бороо маргааш хүртэл үргэлжлэх бөгөөд наймдугаар сарын гурванд  зарим газраар түр зуурын, дуу цахилгаантай бороо орох юм байна. 
                                                                                                                                 Б.Мөнхзул
Холбоотой мэдээ