Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Вьетнамд туршлага судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 11:52:58

Хөвсгөл аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл бүхий 3 иргэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцахаас гадна тус улсын энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, тэдгээрийн удирдлагуудтай санал солилцох, туршлага судлахаар Бүгд найрамдах социалист Вьетнам улсыг зорилоо.

Тус иргэдийг Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэн аймаг орны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгч санал солилцлоо. Вьетнамыг зорьж буй 3 иргэн нь өрхийн аж ахуй эрхэлдэг бөгөөд хөгжлийн бэрхшээлээс үл шалтгаалан өөрийн чадах зүйлсийг хийж хэрэгжүүлэн өрхийн орлогоо нэмэгдүүлж буй хөдөлмөрч иргэд гэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд тэгш оролцоогоор хангах Инчеоны стратегит Монгол улс нэгдсэн бөгөөд Азийн бүс нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд жирийн иргэдийн адил амьдрах, боломжийг сайн хангасан орны тоонд Бүгд найрамдах социалист Вьетнам улс ордог ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ