Тайваний эмч нар үзлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-07-27 16:53:10
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Дэчинравжаалин хийдийн урилгаар Тайваниас 27 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг ирж энэ сарын 23-27-ны хооронд Увс аймагт ажиллаж, уламжлалт эмчилгээ, дотор, хүүхэд, эмэгтэйчүүд гэсэн төрлөөр эрүүл мэндийн үзлэг оношлогоог үнэ төлбөргүй хийж, эмээр үйлчилж байна.

Энэхүү үзлэгт одоогоор Увс аймгийн мянга гаруй иргэд хамрагдаад байна. Үзлэг өнөө орой дуусах юм байна.
Тайваний эмч нар Монгол Улсад 5 дахь удаагаа, Увс аймагт 2 дахь удаагаа ирж хүн амын эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа нь энэ аж. Тайваний Фүжи нийгэмлэг нь шашин, эрүүл мэнд, буяны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ хүрээнд зөвхөн манай улс гэлтгүй, зарим ядуу буурай улс орон руу эмч нарын баг илгээн хүний эрүүл мэндийн төлөө ажиллуулдаг аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ