Арванхоёрдугаар сарын 08-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-08 09:18:52

09:00 цагт Бишрэлт зочид буудлын Рояал танхимд “Хүний эрхийн Үндэсний байгууллага - Иргэний нийгмийн түншлэл ээлжит 11 дэх уулзалт” болно.

09.00 цагт ОБЕГ-т "Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр"-ийн хаалт болно.

10.00 цагт Улс, Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн уулзалт, Автотээврийн үндэсний төвийн Хурлын танхимд болно.

10.00 цагт Авлигын эсрэг олон улсын өдрий хүрээнд Шударга ёс, Иргэний зоригийн "Transparency Award 201"5 шагналыг нэрт сэтгүүлч Л.Болормаа агсаны гэр булийхэнд гардуулах арга хэмжээ Нээлттэй нийгэм хүрээлэнд болно.

10.00 цагт Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан ИЛ ТОД БАЙДАЛ, ХАРИУЦЛАГА, АВЛИГЫН ЭРСДЭЛ 2015 ОНД” иргэний нийгмийн уулзалт Нээлттэй Нийгэм Форумд болно.

11.30 цагт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 150 хүүхдийн ортой 224 дүгээр цэцэрлэгийн нээлт болно. Утас: 99716650

11.30 цагт Үндэсний түүхийн музейд сэтгүүлч, яруу найрагч Цээнзэнгийн Галбадрахын "Цаасан хөрөг" номын нээлт болно.

12.00 цагт МоАХ-ны анхдагчдын түүхэн гавъяаг мөнхжүүлэх арга хэмжээ Үндэсний түүхийн музейд болно. 

12.00 цагт "PUMA IMPERIAL" зочид буудлын хурлын бага танхимд МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат болон бусад намуудын төлөөллүүд Сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө.

14.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд "Мэдээллийн цаг" хэвлэлийн хурал болно.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Хууль зүйн байнгын хороо  хуралдана.

11.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдааны талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийнэ.

11.30 цагт “Г” танхимд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт "Баганат" танхимд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан "Ардчилсан хувьсгал-25" бүтээн байгуулалтын үзэсгэлэнгийн нээлт болно.

Холбоотой мэдээ