Нум сум, дагалдах иж бүрэн хэрэгсэл гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-07-19 13:58:17
Дорноговь /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний сурын холбоо, Дорноговь аймгийн Үндэсний сурын холбоо хамтран Эрдэнэ, Иххэт, Мандах сумын төлөөлөлд нум сум, дагалдах иж бүрэн хэрэгсэл олгосныг долдугаар сарын 19-нд Дорноговь аймгийн Үндэсний сурын холбооны тэргүүн, аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг гардууллаа. 
Үндэсний спортыг дэлгэрүүлэн хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, бүх нийтийг үндэсний спортоор хичээллэх боломжийг хангах ажлыг Дорноговь аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй бөгөөд үндэсний сурын харвааг орон даяар бүх нийтийг хамруулан жигд хөгжүүлэх, залуу харваачдыг төрүүлэх зорилгоор бүсийн аварга шалгаруулах үндэсний сурын харвааг дөрвөн бүс болгон өнгөрөгч саруудад зохион байгуулжээ.
Мөн сумдын шилжин явах цомын аварга шалгаруулах үндэсний сурын харвааны тэмцээнийг зургадугаар сард Сайншанд суманд зохион байгуулж зургаан сумын 60 гаруй харваач оролцсон юм. Цаашдаа бүх сумдыг үндэсний сурын  тоноглол, хэрэгслээр хангахаар төлөвлөсөн  гэж албаныхан мэдээлэв.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ