Элэгний В, С вирусын шинжилгээ ирэх сараас хийгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-07-18 13:08:34
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд байгаа 15-39 насны болон 65-аас дээш насны иргэдийг элэгний В, С вирусын шинжилгээнд хамруулах ажил ирэх наймдугаар сарын 1-ээс эхлэх гэж байна.
Энэхүү шинжилгээнд 2017 онд элэгний В, С вирусийн шинжилгээнд хамрагдаагүй 40-65 насны иргэдийг мөн хамруулах аж. Иймээс иргэд өөрсдийн оршин суугаа өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдэд хандаж шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг аймгийн ЭМГ-аас уриалж байна.
“Элэгний В, С вирусийн шинжилгээ нь үнэ төлбөргүй хийгдэхээс гадна элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт үед нь илрүүлэн эмчлэх, элэгний хавдрын өвчлөлийг буруулах ач холбогдолтой тул дээрх насны иргэд шинжилгээндээ хамрагдах нь чухал байна” хэмээн аймгийн ЭМГ-ын НЭМТ-ийн дарга Г.Уугантуяа хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ