Нийт нутгийн 22.4 хувьд бэлчээрийн ургамлын ургалтын байдал муу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-17 18:02:52
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн  бэлчээрийн ургамлын ургалтын байдал долоодугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт нутгийн 18.4 хувьд нь хэвийн,  59.2 хувь нь дунд, 22.4 хувь нь муу байна. 
Тухайлбал: Тонхил, Бугат, Төгрөг сумуудын нутгаар хэвийн, Есөнбулаг, Алтай, Тоорой тосгон, Баян-Уул, Дарив, Жаргалан, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ сумуудад дунд, Хөхморьт, Бигэр, Гуулин тосгон, Дэлгэр, Тайшир сумуудад муу үнэлгээтэй гарсан байна. 
Тус аймгийн нийт нутгийн зуншлага Алтай, Цогт, Эрдэнэ, Чандмань суманд хэвийн буюу 23.7 хувь, Шарга, Төгрөг, Дарив, Дэлгэр сумуудад муу буюу 22.4 хувь нь гантай, бусад сумуудын нутгаар дунд зэрэг  буюу 53.9 хувь нь гандуу байгаа хэмээн УЦУОШТ-ийн Хөдөө Аж Ахуйн Цаг Уур хариуцсан ерөнхий технологич М.Гүнбилэг мэдээллээ.
 
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ