Бөмбөгөр сумын 9 жилийн сургууль олны дэмээр тохижлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 14:11:06

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 9-н жилийн дунд сургуулийн хичээлийн барилгын дотоод засварыг нийт 34 сая төгрөгийг төсөвт өртөгтэйгөөр хийж гүйцэтгэжээ.

Тендерт шалгарсан “Баянтоорой” ХХК сумын орон нутгийн хөгжил сангаас 14 сая төгрөг, Японы өвсний үндэсний төслийн дээврийн засварын  долларын зөрүүгийн хэмнэлтээс 13 сая төгрөг, тус суманд олборлолт явуулж байгаа Ай Эн Ди ХХК-иас 10 сая төгрөгийг тус тус хөрөнгө босгосон байна.

Мөн сумын сургуулийн орчныг сайжруулах чиглэлээр “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Баянхонгор-2 ОНХХ, Мобиком корпорацитай хамтран “Сургуулийн ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж” төслийн хүрээнд нийт 83 сая төгрөгийн өртөгтэй байгууламжийг барин ашиглалтад оруулжээ.

Сонирхуулахад, тус сургууль Боловсрол шинжлэх ухааны яамнаас нийт 21 сая төгрөгийн өртөг бүхий Физикийн хичээлийн туршилтын зориулалтын ширээ сандал,  иж бүрэн багаж, тоног төхөөрөмжөөр тохижуулсан байна. Мөн “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Баянхонгор-2 ОНХХ-ээс сургуультай хамтран “Хүүхдэд ээлтэй сургууль” төслийн хүрээнд нийт 13 сая төгрөгийн өртөгтэйгээр сургуулийн номын сангийн тохижилт, номын фонд баяжилтыг хийж, дуу хөгжмийн хичээлийн Ямаха хөгжим, өсгөгч бүхий тоног төхөөрөмж нийлүүлэн сургалтын орчинг сайжруулан ажиллаж байна.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ