Өвчин гарсан аймаг, сумаас ирсэн морьдыг Хөвсгөлд оруулахгүй байх үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-07-08 22:23:59
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Ойрын өдрүүдэд Хөвсгөл аймгийн сумдын наадам болж байгаа учраас өвчин гарсан аймаг сумдаас ирсэн морьдыг Хөвсгөлд оруулахгүй байхыг мэдэгдлийг аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар сумын Засаг дарга нарт хүргүүллээ.
Мөн малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, гарал үүслийн бичгийг шалган бусад аймаг сумаас орж ирж байгаа морь, малыгбүртгэлжүүлэн тайлан мэдээг энэ сарын 25-ы дотор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт ирүүлэхийг анхааруулсан байна.
Хөвсгөл аймгийн хөрш зэргэлдээ Архангай аймгийн Хотонт, Хашаат, Түвшрүүлэх, Батцэнгэл, Цэнгэл, Өгийнуур сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна. 
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ