Хууль бус мод бэлтгэлийн зургаан зөрчлийг илрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-06 12:15:00
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас оны эхний хагас жилийн байдлаар хууль бус мод бэлтгэлийн зургаан зөрчлийг илрүүлжээ. Ойн санд учруулсан экологи, эдийн засгийн хохирлын үнэлгээ тогтоосон дөрвөн дүгнэлт гаргаж, Цагдаагийн байгууллага, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нараар шийдүүлсэн байна.
Он гарсаар 18 удаагийн хяналт шалгалтыг ой бүхий сумдад хийж, хууль бусаар бэлтгэсэн түлшний мод 17 шоо метр, хэрэглээний мод 42 шоо метр, 84 ширхэг шургааг хураан авчээ. Мөн зөрчил гаргах үедээ ашиглаж байсан мотор, хөрөө, сүх зэрэг техник хэрэгслийг хураан авч, улсын орлого болгодог байна.
Илрүүлсэн зөрчлийн тавд захиргааны хэрэг үүсгэж, 16,340 мянган төгрөгийн торгууль ноогдуулан 19,333 мянган төгрөгийн нөхөн төлбөр тавижээ. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 9 зөрчил байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ