Өвөрхангайд гадаадын 70 гаруй иргэн амьдарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-06 10:59:00
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт энэ сарын байдлаар гадаадын найман орны 72 иргэн түр болон удаан хугацаагаар оршин амьдарч байна. Эдгээр нь БНХАУ, БНФУ, БНИУ, АНУ, ХБНГУ, Канад, Япон зэрэг орны иргэд юм.
“Ноос  ирээдүй” ХХК-д болон Гучин-Ус, Зүүнбаян-Улаан суманд үйл ажиллагаа явуулж буй уурхайд БНХАУ-ын иргэд ажиллаж байгаа бол Энхтайвны корпусын шугамаар сайн дурын зургаан гадаадын иргэн ажиллаж байгаа аж.
Өвөрхангай аймаг дахь Тагнуулын хэлтэс, Гадаадын иргэн, харъяатын газрын салбараас орон нутагт ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийн судалгааг тогтол гаргаж, хяналт тавин ажиллаж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ