Хятадад байгалийн дархан цаазтай 2729 бүс байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 10:14:21

Хятадын Хүрээлэн буй Орчныг Хамгаалах Яам энэ сарын 2-ны өдөр  эдүгээ Хятад улсад байгалийн дархан цаазтай  2729 бүсийг  бий болгосноо мэдээлжээ.  

Ингэснээр эх газрын  байгаль орчны  унаган төрхийг  хадгалахын зэрэгцээ зэрлэг амьтан ургамлыг үр ашигтай хамгаалан, байгалийн үзэсгэлэнт  газар, түүх соёлын дурсгалт газрууд, цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон төрлийн амьтан ургамлын  хамгаалах сүлжээг бүрдүүлжээ. Эдүгээ Хятадад  дархан  цааз бүхий  хамгаалалттай газар бүсийн талбайн хэмжээ  1 сая 700 мянга гаруй хавтгай дөрвөлжин км-д хүрч  нийт нутгийн 18 орчим хувийг эзэлж байгаа юм байна.  "Амьтан ургамлын төрөл зүйлийн конвенц"-д зааснаар Хятад улс  2020 он гэхэд  нийт нутгийн 17 хувийг унаган төрхийг хадгалан, хамгаалах үүрэг хүлээсэн байдаг ба ийнхүү зорилтоо урьдчилан биелүүлжээ. 

Д.Энхчимэг

Холбоотой мэдээ