Минскийн хэлэлцээрийг дагаж мөрдөх шаардлагатайг онцлон тэмдэглэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-04 10:53:14
МОСКВА. /РИА Новости/. ОХУ-ын парламентын гишүүд АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзах үеэрээ Украин дахь нөхцөл байдлыг зохицуулах асуудалд Минскийн хэлэлцээрийг дагаж мөрдөх шаардлагатай болохыг онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн энэ уулзалтын үеэр Сири дэх нөхцөл байдлыг зохицуулах, түүнтэй холбоотой санал зөрөлдөөнтэй асуудлуудыг хөндсөн байна. Конгрессын гишүүд ОХУ-д 6 дугаар сарын 30-нд айлчилсан бөгөөд энэ үеэрээ Санкт-Петербург хотод хэд хэдэн албан ёсны уулзалт хийжээ. Өнгөрсөн мягмар гарагт АНУ-ын төлөөлөгчдийг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров хүлээн авч уулзсан байна.
 
Конгрессын гишүүд Орос-Америкийн парламент хоорондын харилцаа холбоог хариуцдаг Төрийн Думын тэргүүн дэд дарга Александр Жуков, Төрийн Думын спортын хөгжлийн асуудлаархи олон улсын парламент хоорондын болон олон нийтийн байгууллага дахь тусгай төлөөлөгч Вячеслав Фетисов, Санхүүгийн зах зээлийн асуудал хариуцсан хорооны дарга Анатолий Аксаков, ХАА-н асуудал эрхэлсэн хорооны дарга Владимир Кашин, Боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Вячеслав Никонов нартай уулзсан байна. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ