Гэр хороолол руу чиглэсэн авто замын нээлт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-07-03 15:41:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Ягаантолгойн 6 дугаар баг руу чиглэсэн 516 метр хатуу хучилттай авто замын нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо.
Гуу жалга ихтэй тул усархаг бороо орсны дараа үер урсаж, шавар шалбаагаар дүүрдэг, өвөл халтиргаа гулгаа их байдгаас явганаар болон машинаар явахад бэрхшээлтэй байдаг тул тус багийнхан зам тавьж өгсөн явдалд талархаж байгаа юм. Орон нутгийн төсвийн 700 гаруй сая төгрөгийн өртөгөөр баригдаж байгаа уг зам нь явган хүний зам, гүүр, гэрэлтүүлэг хосолсон бөгөөд цаашид гэр хороолол руу үргэлжлүүлэн тавигдах аж. Замыг “Өндөр сант хайрхан” ХХК барьжээ.
Энэ зун Арвайхээр хотод 7,2 км авто зам тавигдахаас наадмын өмнө хоёр чиглэлийн зам, дөрвөн талбайг ашиглалтад оруулахаар зорьж байгааг аймгийн Засаг дарга Г.Ганболд хэлэв.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ