"Тэрбумтан татвар төлөгч"-өөр "Болд төмөр ерөө гол" ХХК шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-02 17:42:21
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаагаа явуулдаг "Болд төмөр ерөө гол" ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж, аймаг орон нутгтийн төсөвт тэрбум 300 са я 435 мянган төгрөг төвлөрүүлсэн амжилтаар "Тэрбумтан татвар төлөгч" аж ахуйн нэгж, байгууллагаар шалгарсан байна.
Тус байгууллагын энэхүү хүндтэй шагналыг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өнөөдөр буюу энэ сарын 2-ны өдөр гардуулан өглөө. Тус байгууллага нь 800 гаруй ажилтантай бөгөөд түүний 60 гаруй хувь нь Сэлэнгэ аймгийн орон нутгийн иргэд байдаг ажээ. "Болд төмөр ерөө гол" ХХК нь 2017 онд дөрвөн тэрбум гаруй төгрөгийг орон нутгийн татварт төвлөрүүлэн ажиллажээ.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ