Увс нуурын хөвөөнд ариун цэврийн байгууламж барих компани олдохгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-06-29 20:40:34
 Увс /МОНЦАМЭ/. Увс нуурын хөвөөнд 200 сая төгрөгөөр боловсон жорлон буюу ариун цэврийн байгууламж барихаар аймгийн ИТХ-аар өнгөрсөн өвөл шийдвэрлэсэн билээ. Гэвч уг ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт ямар ч аж ахуйн нэгж, байгууллага оролцоогүй тул ажил хойшилсон байна.

Цэвэрлэх байгууламжийг байгальд ээлтэй, газрын хөрсөнд бохироо шингээхгүй шийдлээр хийх ба 00, дүштэй хамтатган байгуулна гэж төлөвлөжээ. Ямартай ч Увс нуурын орчимд стандартын ариун цэврийн байгууламж баригдсанаар нуур бохирдох эрсдлээс сэргийлэх, гадна дотны иргэд тохилог цэвэрхэн ариун цэврийн байгууламжаар үйлчлүүлэх зэрэг ач холбогдолтой юм. Увс нуурыг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж буй энэ цаг үед уг ажил эрчимтэй эхэлсэн байх ёстой атал хойшлогдсоор энэ зундаа багтаж ариун цэврийн байгууламж байгуулах эсэх нь ийнхүү тодорхойгүй байна.
Монгол Улсын тусгай хамгаалалттай бүх газар нутагт ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу байгуулахаар болсон байна. Увс аймгийн тусгай хамгалалттай газар нутгийг түшиглэсэн жуулчны бааз, амралтын газрууд ариун цэврийн байгууламжийг модон жорлон ашиглаж байгаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ