Туул гол дагуу морьт эргүүл ажиллаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туул голын дагуу морьт болон завьт эргүүл гарган ажиллаж байна. Мөн гол дагуу завьт эргүүлд цагдаагийн алба хаагчид НОБГ-ын Аврах ангийн алба хаагчдын хамтран ажиллаж байгааг бид өмнө мэдээлсэн. Эдгээр эргүүлүүд Хар усан тохой, Баянзүрх дүүргийн Маршалын гүүрнээс Хан-Уул дүүргийн 11, 12 дугаар хороо, Яармаг, Сонсголонгийн гүүр хүртэлх маршрутын дагуу эргүүл хийж байна. Морьт болон завьт эргүүл иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж сэрэмжлүүлэг тарааж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж байна.
Ж.Батсайхан