Мандалчууд хүүхдүүдээ эрсдлээс хамгаалахаар нээлттэй утас ажиллуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-27 10:32:18
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-аас "Хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоё" ажлыг сумандаа зохион байгуулахаар олон нийтэд нээлттэй утас ажиллуулж эхэлжээ.
Энэхүү ажлынхаа хүрээнд иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар үүссэн эвдрэл гэмтэл байвал тус сумын ЗДТГ-ын 7036-7778, 7036-7181 дугаарын утсанд яаралтай мэдээлж байхыг хүссэн байна. Тухайлбал Мандал сумын гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай, спортын талбай, аж ахуйн нэгж, байгууллагуудын хашаа, хаалга болон таггүй худаг, ил гарсан кабель, гэрлийн утас, явган замын арматур зэрэгт ямар нэгэн байдлаар эрсдэл үүссэн байдал ажиглагдвал даруй мэдээлж байхыг олон нийтдээ зарлаад байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ