Хөвсгөлд гурван хүн аянганд цохиулж нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-06-26 15:17:43
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  гурван иргэн энэ сарын 24-ний өдөр аянганд ниргүүлж нас барсан харамсалтай явдал болжээ.
Улаан-Уул сумын нэг гэр бүлийн хоёр иргэн мотоциклиор Рэнчинлхүмбэ сумын Ходон багийн зүгт явж байхдаа аянганд ниргүүлж газар дээрээ нас барсан  байна. Баттай эх сурвалжийн мэдээллээр араар сууж явсан эхнэр нь утсаар ярьж явсан байх магадлалтай гэнэ. Мөн тус сумын малчин эмэгтэй галаа түлж байхад нь тэнгэр дуугарч аянга бууж гэртээ нас барсан байна. Энэ харамсалтай тохиолдлууд  нэг сумын нутагт хол газруудад болсон боловч аянга буусан цаг хугацаа нь ойрхон байгаа ажээ. Иймээс ард иргэдийг дуу цахилгаантай бороо орох үед гар утсаар ярихгүй, аянга цахилгаанаас болгоомжлохыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байлаа.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ