Америкийн эсрэг үзэл зөөлөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-06-26 09:14:14
ВАШИНГТОН. /РИА Новости/. Умард болон Өмнөд Солонгосын 1950-1953 оны дайн эхэлсний ойн өдөр БНАСАУ-ын олон нийтийн Америкийн талаархи үзэл бодлын сөрөг өнгө аяс нааштай өөрчлөгдсөнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео үнэлэв гэж РИА Новости агентлаг мэдээлэв.
 
“Солонгосын дайн эхэлсний ойн өдөр БНАСАУ-ын зүгээс Америкийн эсрэг суртал ухуулга, уриа цуурайтахгүй болсныг бид үнэлж байна. Бид зөв чиглэлд явж байна” гэж тэрээр мягмар гарагт Twitter хуудастаа бичжээ.
 
Умард Солонгосын төв хэвлэл болох "Нодон синмун" сонины зургадугаар сарын 25 буюу хоёр Солонгосын хооронд дайн эхэлсэн өдөрт зориулсан даваа гарагийн дугаарт нийтлэгдсэн материалуудад Америкийн болон Өмнөд Солонгосын эрх баригчдын эсрэг үзэл бодол ажиглагдахгүй болсон хэдий ч гадаад, дотоодын дайснуудаа дарах, БНАСАУ-ын удирдлагыг магтах өнгө аяс хэвэр хадгалагдсан байжээ.
 
Лу.Батбаяр

Холбоотой мэдээ