Баруун бүсийн эмч нарын IY зөвлөлгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-06-23 10:14:03
Ховд/МОНЦАМЭ/ Монголын анагаах ухааны академи, “Ач” Анагаах ухааны их сургууль, Анагаах ухааны хүрээлэн, Ховд Аймгийн Засаг даргын Тамгын газар, ЭМГ, Бүсийн Оношлогоо, Эмчилгээний Төвтэй хамтран “Баруун бүсийн эмч нарын зөвлөлгөөн-IV” энэ сарын 22-23 -ны өдрүүдэд Ховд аймагт зохион болж байна.

Баруун бүсийн эмч нарын зөвлөлгөөн нь бүс нутагтаа гол тулгамдаж буй асуудлуудад анхаарлаа хандуулан, авч хэлэлцэхээс гадна зөвлөмж гарган бодлогын түвшинд авч үзэх шаардлагатай асуудлуудыг салбарын бодлого төлөвлөлтөнд тусгах, эмч нарыг судалгаа шинжилгээний ажил хийх сэдэл төрүүлэн, судалгааны арга зүйн мэдлэг эзэмшүүлэх, бүсийн хэмжээний судлаач, судалгааны тоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа ажээ. Энэхүү хурал нь эрүүл мэндийн бүхий л чиглэлийн асуудлуудыг хамруулсан бөгөөд тус хуралд анагаах ухааны докторууд 9 лекц, эмч, мэргэжилтнүүд 35 бүтээлээр илтгэл тавьж, танилцуулж байна.
Тус зөвлөлгөөнд  баруун бүсийн аймгуудын болон Ховд аймгийн сумд, өрх,  БОЭТ-ийн  нийт 150 гаруй эмч мэргэжилтнүүд оролцож байна. Мөн аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Ховд БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Н.Баасанжав, МАУА-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, академич, анагаахын шинжлэх ухааны доктор С.Бурмаажав, Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах Ухааны Хүрээлэнгийн захирал Ц.Бадамсэд нарын хүмүүс оролцож байна.
 
А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ