Эмч, сувилагч нар суулт зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
183@montsame.mn
2018-06-21 13:42:57
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Өмнө нь Эрүүл мэндийн  салбарын ажилтнууд Сүхбаатарын талбайд 9 өдөр суулт хийж төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг тавьсан боловч одоо хүртэл биелүүлээгүй тул өнөөдөр эмч,  сувилагч нарын төлөөлөл Хөдөлмөр, нийгмийн хамгаалах яамны гадаа суулт зохион байгуулж байна.
Суулт өглөөний 7 цагаас эхэлсэн бөгөөд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны С.Чинзориг даргыг огцрохыг шаардаж байгаа юм байна. Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилтан байдгаас 12000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч нар байдаг. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй, дундаж цалин нь 400-500 мянган төгрөг. "Ажиллаад байхад ядууралд өртөөд байгаа төрийн бодлогыг эсэргүүцэж байна"  хэмээн эрүүл мэндийн салбарын ажилтнууд үзэл бодлоо илэрхийллээ. Суулт хийж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнууд эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалинг нэмэх, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг тусгасан эрүүл мэндийн салбарын нэмэлт хэлэлцээрийг өнөөдрийн дотор бүртгэж өгөхийг шаардлаа. Шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын 3 талт хэлэлцээр”-ээр үүсгэсэн хамтын маргааны хүрээнд ажил хаялт хийх эрх үүссэн тул 2018 оны 06 сарын 22-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлахаа албан ёсоор мэдэгдлээ.
                                                                                                                                                               
                                                                                                                                                                    Б.Содгэрэл
Холбоотой мэдээ