Д.Нарантуяа:Хүүхдүүд зорилготой болж, шаардлагагүй олон хичээлээр шалгалт өгөх нь багассан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улс даяар ЭЕШ явагдаж өндөрлөлөө. Сэлэнгэ аймгийн тухайд энэ удаагийн ЭЕШ хэрхэн явагдаж өндөрлөсөн талаар аймгийн БСГ-ын мэргэжилтэн Д.Нарантуяагаас тодруулга мэдээлэл авлаа.
-Сайн байна уу, та? Энэ өдрийн мэнд хүргэе. Улс даяар ЭЕШ-ын үйл ажиллагаа явагдаад өндөрлөж байх шиг байна. Сэлэнгэ аймгийн тухайд хэрхэн явагдсан тухай, энэ жилийн онцлог юу байв. Өмнөх жилүүдээс ялгахар зүйл байв уу. Бас дэвшил харагдав уу. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-За баярлалаа. Энэ жилийн ЭЕШ-ыг өмнөх жилүүдийн адил авсан. Харин өмнө нь шалгалтын дундуур нэг өдөр амардаг байсан бол энэ жил амралтгүй таван өдөр үргэлжлэн авсан. Манай аймгийн хувьд энэ удаа ЕБС төгсөж байгаа бүх ЭЕШ-д оролцогчдыг дүрэмт хувцастай оруулсанаараа онцлогтой байлаа. Энэ маш гоё харагдаж байсан. Хүүхэд насныхаа хамгийн сүүлийн шалгалтанд орж байгаа гэдэг утгаар хүүхдүүд их дэгтэй, сэтгэл өндөр байсан.
-Хүүхдүүдийн зүгээс ямар нэгэн зөрчил гарав уу?
-Хүүхдүүдийн хувьд шалгалтанд орох үндсэн бичиг баримтуудаа маш сайн авч ирсэн. Ганц нэг бичиг баримтаа мартах тохиолдол гарсан. Тэр хүүхдүүд дараагийн шалгалтандаа авч ирсэн. Үүнийг эс тооцвол энэ жил ямар нэгэн зөрчил ер гараагүй. Маш сайн зохион байгууулалттай байлаа. Ээж, аавууд, анги удирдсан багш нар хөдөө орон нутгаас маш сайн зохион байгуулалттай хүүхдүүдээ авч ирж оролцуулсан. Ганц нэг хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй хүүхдүүд ирсэнийг угтаж авч, тосч үйлчилгээ үзүүлсэн. Энэ хүүхдүүддээ бүх холбогдох арга хэмжээнүүдийг авч, эмч болон тусгай байрыг бэлдэж, үйлчлүүлэгч бэлэн байлгасан. Мөн цахилгааны бэлэн байдал хангах, хэв журам хангуулах үүднээс цагдаагийн байгууллага болон бусад байгууллагуудтай хамтарч ажилласан. Энэ маань ямар нэгэн саад гарахгүй байх боломж нөхцлийг бүрэн хангалаа гэсэн үг.
-Энэ жил хүүхдүүд аль хичээлээр илүү түлхүү шалгалтанд орж байх юм?
-Математик, нийгмийн тухай мэдлэг, англи хэлний хичээлүүдийг хүүхдүүд сонгож байлаа. Харин орос хэл, түүхийн хичээлүүдийг хүүхдүүд их бага сонгож орж байна. Эдгээрт нийт 50-иад хүүхэд тус тус бүртгүүлсэн байсан. Өмнөх жилтэй харьцуулахад шалгалт өгөх хүүхдүүдийн тоо цөөрсөн харагдлаа. Энэ маань хүүхдүүд зорилготой болоод ирэхээрээ одоо өөрийн хэрэгцээт зүйлдээ сонголт хийгээд шалгалтаа өгдөг болж.
-Цөөрсөн гэнээ. Ямар шалтгаанаар хүүхдүүдийн тоо цөөрөв. Энэ юутай холбоотой гэж та харав?
-Энэ маань мэргэжил сонголт арга хэмжээ аймаг даяар маш эрчимтэй явагдсаны үр дүн гэж би үзэж байна. Энэ арга хэмжээ сумдад сургууль тус бүр дээр, аймгийн ЗДТГ гээд манай аймагт зэрэг зэрэг маш өргөн хүрээнд сургалтууд зохион байгуулагдаад ирэхээр хүүхдүүд хүртэл хичээлээ сонгоход нөлөөлж байна. Ингээд өмнөх жилд өгч байсан шаардлагагүй олон хичээлээр өгөх явдал багасаад ирж байна. Энэ бол дэвшилттэй ажил юм.

Ч.Отгонцэцэг