Ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгох шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-19 17:48:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг Ус сувгийн удирдах газарт өнөөдөр зохион байгуулав.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Энэ дагуу дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулж, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат,  мөн яамны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулган, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, ажлын дэд хэсгийн гишүүд, эрдэмтэн, судлаачид, Монголын байгаль орчны иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, Арьс шир, Уул уурхайн компаниудын төлөөлөл бүхий 70 орчим хүн оролцож, санал бодлоо солилцлоо.

Оролцогчид төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудаас бүрдсэн, талуудын оролцоог тэгш хангасан уг хэлэлцүүлэгт оролцогч талууд хуулийн төслийг яаралтай батлуулж, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг бууруулах, ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь чухал гэдэгтэй санал нэг байв.

Н.Туяа
Холбоотой мэдээ