Худалдааны дайн өдөөж байна хэмээн буруутгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-06-19 11:10:18
БЭЭЖИН. /Ройтерс/. Хятадын бараа бүтээгдэхүүнд АНУ нэмэлт татвар ногдуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд “чанар” болон “тооны” хувьд дүйцэх хариу арга хэмжээнүүдийг авах болно гэж худалдааны дайн өдөөж байна хэмээн АНУ-ын эрх баригчдыг буруутгаж буй БНХАУ-ын худалдааны яамнаас мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг уламжлав.

АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг 50 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх тухай Хятадын шийдвэрт хариу барьж, тус улсын 200 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараанд 10%-ийн нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт зарласан билээ.

"АНУ худалдааны дайн өдөөж, зах зээлийн зохицуулалтыг зөрчиж, Хятад болон АНУ-ын ард түмний төдийгүй дэлхий нийтийн эрх ашгийг уландаа гишгэж байна" гэж Хятадын худалдааны яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна.
Э.Хулан
Холбоотой мэдээ