Монгол, Орос, Хятадын XIV бизнес форум ӨМӨЗО-нд эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-06-15 17:45:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Орос, Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимуудаас жил бүр зохиодог гурван улсын ажил хэрэгч хүмүүсийн уулзалт, бизнес форум энэ удаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Рашаант хотноо эхэллээ.
Өчигдөр эхэлсэн 14 дүгээр бизнес форумд гурван улсын 200 гаруй бизнес эрхлэгч оролцож "Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор", "Евро-Азийн хөгжлийн бүс", "Талын зам" болон хөгжлийн стратегиудад анхаарал хандуулсан сэдвээр ярилцаж, хамтран бүтээн босгох болон хамтын ажиллагааг хэлэлцэж байна. Форумын нээлтийн ёслолын үеэр Монол, ОХУ, Хятад, Хонконгийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран "Хамтран ажиллах санамж бичиг" -т гарын үсэг зурлаа. 

Форумд оролцож буй МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш энэхүү бизнес форум нь гурван улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов. 
Б.Болд
Холбоотой мэдээ