Арванхоёрдугаар сарын 04-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-04 09:06:20

08.30 цагт ХӨСҮТ-д Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн Холбоо, Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна.

09.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “Монгол орны хөрс, газрын гадарга” үндэсний эрдэм шинжилгээний онол практикийн бага хурал МУИС-ийн дугуй зааланд болно.

09.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо "Монгол Улсын хөгжлийн урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2015-2030 он/" сэдэвт нээлттэй сонсголыг Төрийн ордны Б танхимд зохион байгуулна.

11.00 цагт "JB" plaza-ийн 7 дугаар давхарт Хөдөө аж ахуйн биржээс үйл ажиллагааныхаа талаар болон нэмэлт хувьцаа арилжих тухай мэдээлэл хийнэ.

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд энэ сарын 7-нд Монгол Бөхийн өргөөнд болох Завхан нутгаас төрөн гарсан гавьяатууддаа хүндэтгэл үзүүлэх “Очирвааний алдартнууд " тоглолтын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Азхур номын Их дэлгүүрт “Календар-2016” өдөрлөг болно.

11.30 цагт Хилийн чанадад оршин суугаа Монгол улсын иргэд Нийгмийн даатгалд цахимаар хамруулах шинэ үйлчилгээний нээлт Нийгмийн даатгалын ерөнхий газрын 7 давхрын хурлын танхимд болно.

14.00 цагт Монголд анх удаа гэр бүл, хүүхдэд хандсан "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо ба хүүхдийн эрх, хамгаалал" сургалт Нийслэлийн иргэний танхимд болно.

14.00 цагт "Эрүүл, аюулгүй ажлын байр" форум Туушин зочид буудалд болно.

14.00 цагт "Олон улсын сайн дурынхны өдөр 2015" -ийн үйл ажиллагаа НҮБ-ын байрны хурлын танимд болно.

19.00 цагт МҮХАҮТ-д байрлах "Corporate Convention Centre"-т бүртгэл, санхүүгийн оны шилдгүүдийг шалгаруулах ёслол болно.

Холбоотой мэдээ