Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Чиндао хотод хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenechimeg@montsame.mn
2018-06-09 19:55:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтын өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Шаньдун мужийн Чиндао хотод хүрэлцэн ирлээ.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын Гадаад хэргийн туслах сайд Кун Сюанью, Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүмүүс угтаж авлаа.

 

Холбоотой мэдээ