Д.В.Мантуров: Монголд Оросын компаниудын Төлөөлөгчийн газруудыг нээх боломж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр эхэлсэн “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулганы хүрээнд ОХУ-ын техник, тоног төхөөрөмж, ЖДҮ-ийн бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа Д.Сүхбаатарын талбайд гарч байна.
ОХУ-ын ХАА, барилга, зам засвар, хүнсний салбарын төлөөлөл болсон 90 шахам компанийн 100 шахам техник, бараа бүтээгдэхүүн дэлгэсэн үзэсгэлэнг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров нар нээж УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд И.К.Азизов, “РосСпецМаш” холбооны ерөнхийлөгч К.А.Бабкин нарын албаны хүмүүс оролцов.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үзэсгэлэнгийн талаар, Монголчууд Оросын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж дассан, чанарыг нь үнэлсээр ирсэн. Оросын тэргүүлэх үйлдвэрийн дэвшилтэт техник, технологи, бүтээгдэхүүний энэ удаагийн үзэсгэлэн хоёр орны ААН-үүдийн хооронд бизнес харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэг итгэж байна гэсэн бол ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Д.В.Мантуров, “Монгол Улсад Оросын ААН-үүдийн бараа бүтээгдэхүүн өргөнөөр нэвтэрч байна. Энэ нь нэг талаар тэдгээр компанийн Төлөөлөгчийн газруудыг танай улсад нээх боломжийг олгож байна” гэсэн юм. Үзэсгэлэнд монголчуудын хэдийний танил “УАЗ” үйлдвэрийн сүүлийн үеийн автомашинаас эхлээд “Росселмаш” компанийн орчин үеийн комбайн, цахилгаан дамжуулах өндөр хүчдлийн агаарын шугамын оношлогооны "Канатоход" роботжуулсан иж бүрдэл зэрэг техник, тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүлж байна.
Үзэсгэлэнг үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ЕТГ-ын дарга З.Энхболд болон ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитины хамт үзэж сонирхлоо.
“Монгол-Оросын санаачилга-2018” арга хэмжээнд хойд хөршөөс эрчим хүч, цахим техник, машин болон нисэх онгоцны үйлдвэрлэл, тээвэр, барилгын материал, харилцаа холбоо, мэдээллийн технологи, ХАА, уул уурхайн машин механизм, хүнс боловсруулах тоног төхөөрөмж зэрэг эдийн засгийн гол салбаруудын 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа юм.

Б.Болд