Венесуэль улс Америкийн улсуудын байгууллагаас гарч байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-07 11:34:52
МЕХИКО. /РИА Новости/. Венесуэль улс Америкийн улсуудын байгууллагаас /АУБ/ гарч байгааг тус улсын гадаад хэргийн сайд Хорхе Арреаса батлан мэдэгджээ.
 
“Манай улс бүрэн эрхт улсын хувьд АУБ-аас гарах эрхтэй. Энэ байгууллагаас гарч байгаадаа бид баяртай байна” гэж  Хорхе Арреаса Вашингтон хотод болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
 
АНУ-ын санал болгосон Венесуэлийн нөхцөл байдлын талаархи тогтоолыг АУБ өнгөрсөн мягмар гарагт баталсан юм. Венесуэльд тавдугаар сарын 20-нд явуулсан сонгуулийн дүнг АУБ үндсэндээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тус улсын АУБ-ын гишүүүнчлэлийг түдгэлзүүлэх боломжийг нээж өгсөн юм.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ