Украинчууд Засгийн газраа огцруулахыг дэмжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-03 13:14:36

КИЕВ. /TASS/. Украины Засгийн газрыг огцруулахыг тус улсын оршин суугчид бараг бүгдээрээ дэмжиж байгаа нь судалгаанаас харагджээ. Энэ тухай телевизийн "112" сувгаар мэдээлсэн байна.

Засгийн газрыг огцруулахыг дэмжигчдийн түвшнийг судлах зорилгоор бэлтгэсэн "Руно LIVE" тусгай хөтөлбөрийг сонсогчдын 94 хувь нь сайд нарын танхимыг огцруулах шаардлагатай юу гэдэг асуултад “тийм” гэж хариулжээ.

Энэ оны есдүгээр сарын 7-21-ны хооронд нийгэм судлалын "Рейтинг" бүлгээс Украины хяналтгүй бүс нутгуудаас бусад бүх бүс нутагт явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, тус улсын хүн амын тал гаруй хувь нь парламент, Ерөнхийлөгч болон Засгийн газрын үйл ажиллагааг огт дэмжихгүй байна. Санал асуулгад оролцогсдын 48 хувь нь Дээд Радын үйл ажиллагааг дэмжихгүй байгаа бол ердөө 1 хэн хувь нь сайшаан дэмжжээ. Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн үйл ажиллагааг санал асуулгад оролцогсдын ердөө 4 хувь нь дэмжиж буйгаа илэрхийлсэн бол 40 хувь нь огт дэмжихгүй байна. Харин Украины Засгийн газрын үйл ажиллагааг ердөө 2 хувь нь нааштай үнэлсэн бол сайд нарын танхимын явуулж буй бодлогыг 54 хувь нь сайшаахгүй байгаа аж.

Засгийн газраа удахгүй огцруулна гэж Украины Ерөнхий сайд Арсений Яценюк Брюсселийн “Politico” сонинд урьд нь ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ