Төрийн өмчийг хувьчлах асуудлаар АН-ын бүлэг завсарлага авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх үед АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.
Уг тогтоолын төсөлд МИАТ”, “Хөрөнгийн бирж”, Орон нутгийн Автозам, засвар арчлалтын компаниуд зэргийг хувьчлах асуудлыг тусгасан юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Өнгөрсөн онд 14 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан Төрийн банк, 20 тэрбум төгрөгийн ашиг олсон “МИАТ” зэрэг томоохон компаниудыг хувьчлах асуудал яригдаж байна. Энэ асуудлыг манай бүлэг нарийвчлан хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа тул тав хоногийн завсарлага авч байна. Завсарлагын хугацаанд бид хувьчлахаар шийдвэрлэсэн бүх компанийн удирдлагуудтай уулзаж, мэдээлэл сонсох болно” гэлээ.

Ч.Ариунболд