"Алтайн банкир-2018" марафон гүйлтийн тэмцээнийг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-04 20:46:02
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн банкны ажилтнууд "Банкны салбарын ажилтны өдөр"-ийг тохиолдуулан “Алтайн банкир-2018” марафон гүйлтийн тэмцээнийг зургаадугаар сарын 2-ны өдөр Алтай хотноо зохион байгууллаа.
Амьдралын боломж муутай, байгалийн гамшиг, өвчин зовлонд нэрвэгдсэн, нийгмийн эмзэг давхаргын эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулсан зорилтот үйлсийг сурталчлах, хандивын сан босгох зэрэг хүмүүнлэг, нийгмийн хариуцлагын ажилд "НЭГДМЭЛ САНАА ЗОРИЛГО"–оор дэмжин оролцох мөн биеийн тамир, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх  тэмцээнийг зохион байгуулжээ.
Тэмцээнд тус аймаг дахь Монголбанк, Хаан банк, Төрийн банк, Хас банк, Капитал банкны 60 гаруй тамирчин авхаалж самбаа, хурд хүч, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдлөө. Энэхүү гүйлтийн тэмцээнийг Говь-Алтай аймаг дахь Монголбанк, Капитал банкны салбарууд хамтран зохион байгуулсан ба банкны салбарын ажилчид анх удаа “ЭХ ХҮҮХДЭД ИНЭЭД БЭЛЭГЛЭЕ” уриан дор хандивын сан бүрдүүлэн аймгийнхаа олон хүүхэдтэй өрх толгойлсон нэг ээжид туслах сайн үйлсийн аянд нэгдэж байгаараа онцлогтой болсон юм.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ