Ахмадын урлагийн наадамд Д.Рэгзэд ахлагчтай Ерөө бүсийн ахмадууд тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-06-04 17:04:49
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргилын ивээл дор зохион байгуулагдсан “Ахмад настны соёл урлагийн их наадам”-ын 2-р шатны шалгаруулалт АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд 5-р сарын 31-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Сэлэнгэ аймгийн ахмад настны урлагийн их наадам энэ жил хоёр дахь жилдээ болж байгаа юм. Тус наадмын эхний шатны шалгаруулалт 17 сум, 6 тосгоддоо болсон бөгөөд үүнээс шалгарсан авьяаслаг ахмадуудын урлагийн үзүүлбэрүүд аймгийн төвдөө ирж хоёрдугаар шатны шалгаруулалтад орлоо. Уг наадамд 187 ахмад уран бүтээлчид сум, тосгоноо төлөөлөн урлагийн дөрвөн багц төрлөөр өрсөлдсөн байна.

Наадамд Д.Рэгзэд ахлагчтай Ерөө бүсийн ахмадууд наадмын тэргүүн байр шалгарч цомын эзэд болсон байна. Энэхүү Ерөө бүсд Хүдэр, Ерөө, Жавхлант, Бугант тосгон хамрагддаг юм. Харин наадмын дэд байрт В.Лхагважав ахлагчтай Орхон бүс шалгарчээ. Орхон бүсд Баруунбүрэн, Сант, Орхон, Орхонтуул, Сайхан сумд, Рашаант, Номгон тосгод хамрагддаг юм. Наадмын гутгаар байрт П.Буянэрдэнэ ахлагчтай Бэлчир бүс тус тус шалгарчээ. Бэлчир бүсд Алтанбулаг, Шаамар, Сүхбаатар сумд, Дулаанхаан тосгон хамрагддаг юм.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ