Шороонд дарагдсан иргэд нас барсан байжээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-03 11:58:13

“Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ашигт малтмал олборлогч хоёр иргэн шороонд дарагдсаныг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, цагдаагийн алба хаагчид гаргахад нас барсан байжээ. 

Энэ хэрэг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн Сүн уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд болсон байна.

Зөвшөөрөлгүйгээр, гар аргаар алт олборлож байгаад шороонд дарагдаж нас барсан иргэд нь Сэлэнгэ аймаг Баянгол сумын хоёрдугаар багт оршин суух 42 настай, эрэгтэй Х, Дархан-Уул аймгийн харьяат 31 настай, эрэгтэй Д нар байсан аж.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ