Дөрвөн сумын сургууль, цэцэрлэгийг ариун цэврийн байгууламжтай болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-06-04 14:21:24
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол, Булган, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын сургууль, цэцэрлэгүүдийг Мобиком корпорациас боловсон ариун цэврийн байгууламжтай болгохоор ажиллаж эхлэв. Уг ажлыг Дорнод аймгийн удирдлага, Мобиком корпорацитай хамтран ажиллахаар харилцан тохиролцсоны хүрээнд хийж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацуяа Хамадаг хүлээн авч уулзан талархал илэрхийлжээ.
Дашрамд дуулгахад, Дорнод аймаг энэ оноос “Хүүхдэд ээлтэй орчин” төслийг санаачлан эхлүүлээд байгаа. Энэ хүрээнд дээрх дөрвөн сумын сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийн асуудлыг ийнхүү  шийдэж байгаа бол ирэх жилүүдэд үлдсэн есөн суманд боловсон ариун цэврийн байгууламж барихын тулд хувийн хэвшил, Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар зорьж байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ