Сагсан бөмбөгийн “U23 nationals” олон улсын тэмцээнд 5 орны тамирчид өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-01 14:09:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын арга хэмжээ болж буй энэ өдөр Сүхбаатарын талбайд 3х3 сагсан бөмбөгийн “U23 nationals” олон улсын тэмцээн болж байна.

“U23 nationals” нь 23 хүртэлх насны залуу тамирчид өрсөлддөгөөрөө онцлог аж. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Шри-Ланк, Уганда, Энэтхэг, БНХАУ-ын багууд өрсөлдөж байгаа бөгөөд шилдэг нь Малайз улсад болох “Их дуулга” тэмцээнд өрсөлдөх эрхтэй болно гэдгийг Монголын сагсан бөмбөгийн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал хэллээ. Тэмцээний шилдгүүд маргааш тодорно.

Мөн өнөөдөр Сүхбаатарын талбайд “Нийслэлийн нийтийн биеийн тамир  спортын газар”, “Дуулиан-2020” ТББ-ын хамтарсан өсвөрийн тамирчдын хөлбөмбөгийн тэмцээн болж байна.



Энэхүү тэмцээнд Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургууль, Сүхбаатар дүүргийн 84 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургууль зэрэг долоон сургуулийн баг тамирчид оролцож байгаа аж. Жил бүрийн зургаадугаар сарын 01-нд зохион байгуулдаг уг тэмцээнд багууд хоёр зонд хуваагдан тоглож байгаа тухай тэмцээний зохион байгуулагчид хэллээ. Тэмцээнд оролцогч Сүхбаатар дүүргийн зургаадугаар сургуулийн сурагчид хүүхдийн баяраар спорт арга хэмжээ зохион байгуулдагт баяртай байдгаа хэлж байсан юм. Тэмцээний шилдгүүд өнөөдөр дуусна. “Дуулиан-2020” ТББ-ын зүгээс өнгөрсөн сарын 30-31-нд Налайх, Сонгинохайрхан, Баян зүрх дүүргийн алслагдсан хорооны хүүхдүүдэд хөлбөмбөг бэлэглэж, спортоор хичээллэхийг уриалжээ.

Г.Ариунболор
Холбоотой мэдээ