Орон сууцны нэг байрны дээврээс 300 тн хог гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-05-23 19:22:47
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төв дэх орон сууцны байрнуудын дээврийг засварлах ажлыг эхлээд байна. Комисс томилогдон ажиллаж, юун түрүүнд дээврийг нь засварлах шаардлагатай байруудын жагсаалтыг гаргаж, ирэх сард багтаан дуусахаар төлөвлөж байгаа юм.
Одоогоор Хэрлэн сумын есдүгээр багийн 11, 14, 16 зэрэг зургаан байрны дээврийг засварлаж эхэлжээ. Орон сууцны нэг байрны дээврээс л гэхэд 300 тн орчим хог хаягдал гарч байна гэж засварынхан ярьж байлаа.
Дээвэр нь барилгыг байгалийн гадны үйлчлэлээс хамгаалах, дуу, дулаан тусгаарлах, барилгын дотоод дулааныг алдахгүй байх гол үүрэгтэй. Тийм ч учир барилгын үндсэн бүтцийн угсралтын дараах чухал ажлын нэгд ордог.
Орон сууцны байруудыг эрэмбэлж, дээврийн засварыг хийж байгаа, өмнөх жилүүдэд ор нэр төдий явж ирсэн энэ ажлын чанар, ашиглалтын хугацаанд түлхүү анхаарч байгаа гэдгээ холбогдох байгууллагынхан хэлж байна.
Дорнод аймгийн төвийн орон сууцнуудын босоо шугам муудсан учир ойрын 3-4 жилийн хугацаанд багтаан бүрэн шинэчлэхээр төлөвлөж байгаа юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ