Гурван Тэрмист царцаа үүрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-23 17:50:26
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын 8-р багийн нутаг Гурван Тэрмист царцаа ихээр үүрлэн өсч үржиж байгаа аж. Энэ талаар тус газарт өвөлждөг малчин Ч.Энхээ өчигдөр болсон Улаангом сумын манлай малчдын зөвлөлгөөн дээр хөндөж ярилаа.
Сүүлийн хоёр жилд царцаа Гурван Тэрмист байршиж, өвсний үндэс татах бүрт тэр чигтээ манарсан их царцаа гарч ирдэг байна. Эртхэн дээр нь дарж устгахгүй бол Гурван Тэрмисээр нэг тарж, цаашлаад аймгийн ихэнх нутгаар царцаа тархах вий хэмээн малчид зовнин ярьж байна.
“Өнгөрсөн жил манайх малын хашаа барихаар 8-р сарын эхээр өвөлжөөндөө очсон. Гэтэл тухайн үед өвсний үндэс татах тоолонд маш их царцаа гарч ирж байсан. Царцааны авгалдай газар доор 15-20 жил амьдрах чадвартай гэсэн. Энэ жил устгуулалгүй бол бэлчээргүйдэх нь байна. Манайх жил бүр Улаан даваа давж отор нүүдэл хийдэг тулдаа л өвлийг арайхийж давж байна. Намар оройхон өвөлжөөндөө буухаар өвс байхгүй, ихэнхийг царцаа идчихсэн байдаг болсон” хэмээн малчин Ч.Энхээ ярилаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ