Болзолт уралдааны шилдгүүдийг 10 гаруй сая төгрөгөөр байлна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-22 21:20:37
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ногоон байгууламж нэмэгдүүлэх, хотын үзэмжийг нэмэгдүүлэх болзолт уралдааныг зарлажээ.
Болзолт уралдаанд Баянхонгор сумын есөн бөгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хамрагдана. Тус уралдаан байгууллагуудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, тохижилт, бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих замаар иргэдийн аян тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг хангуулах зорилготой аж.
Болзолт уралдаан энэ сараас эхлэн наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилж, дүнгээ гаргах бөгөөд гадна тохижилтыг шилдэг хийсэн байгууллага, уралдаан зарласнаас хойш хамгийн их өөрчлөлт гаргаж, тохижилтоо хийсэн байгууллагуудаас тус тус эхний гурван байрыг шалгаруулж 3, 2, 1 сая төгрөгөөр шагнаж урамшуулна.
Тохижилтын байдлаар эхний байруудыг шалгаруулахдаа хөрсний бохирдолгүй, нийтийн эзэмшил талбайн 30 хувиас доошгүй талбайд ногоон байгууламж болгосон, шарилж зэрэг ногоон байгууламжийн өвчин, хортон устгал хийсэн байдал, зүлэгжүүлэлт зэрэг шалгуур үзүүлэлтээр тодруулах юм байна.
                                                                                                                                       Б.Мөнхзул
Холбоотой мэдээ