Өрхийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөр 74 өрх хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-22 18:37:50
Баянхонгор /МОНЦАМЭ/. Өрхийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөр Баянхонгор аймгийн Богд, Баянговь, Баянлиг, Жинст сумдад  амжилттай хэрэгжиж, хамрагдсан өрхүүд хаалтаа хийлээ.
Богд сумд болсон тус баярт дээрх сумдын 74 өрхийн 100 гаруй хүн оролцжээ. Мөн үеэр шилдэг өрх, шилдэг хэрэгжүүлэгч баг болон хамтран ажилласан хянан зөвлөгч ажилтнуудаа шагнаж урамшуусан байна.
Хөтөлбөрийг Шилдэг хэрэгжүүлэгч багаар Богд, Жинст сумд шалгарч, багийн гишүүдийг Улаанбаатар хотод туршлага судлах аялалд оролцох, хувь хүний хөгжлийн сургалтанд оролцох эрхтэй болжээ. Шилдэг өрхөөр сум бүрээс нэг нэг өрх шалгаруулсан бол Хянан зөвлөгч ажилтнуудаас Ц.Гүүрчин, С.Батцэцэг, Т.Энхжаргал нарыг шалгаруулж, цахилгаан бараагаар шагнажээ.
Мөн үеэр өрхийн хөгжлийг дэмжих цогц хөтөлбөрийн Төгсөлтийн аргачлалд хамрагддаг өрхүүд оёдол, мужаан, эсгий үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, гар урлалын нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан байна.
                                                                                                     Б.Мөнхзул
Холбоотой мэдээ