Автобус осол гаргаж, 6 хүн гэмтлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-02 14:11:45

Өнгөрсөн өдрүүдэд хоёр ч автобус зам тээврийн осол гаргаснаар нэг хүн нас барж, 10 гаруй хүн гэмтсэн мэдээлэл гараад удаагүй байна.

Гэтэл өнөөдөр Яармагийн гүүрэн дээр 11.30 цагийн орчимд автобустай холбоотой зам тээврийн ноцтой осол гарчээ. Зурагт-Яармагийн чиглэлийн автобус өвс ачиж явсан портерийн араас мөргөж, гүүрийн хашлага давхар шүргэснээс  зургаан хүн гэмтээсэн байна. Өвс ачсан  портер машины жолооч хүнд гэмтэл авч бие нь муу байгаа гэж  ГССҮТ-өөс авсан мэдээнд дурдав. Одоогоор Яармагийн гүүрний нэг талын урсгалыг түр хугацаагаар хаагаад байгааг ч ЗЦГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ