“Боко Харам”-ын хоёр толгойлогчид хориг арга хэмжээ авав

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2015-12-02 12:34:27

ВАШИНГТОН. /TASS/. Хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийн хоёр толгойлогчид АНУ хориг арга хэмжээ авлаа.

Америкийн Сангийн яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр, Мохаммед Нур болон Мустафа Чадыг “террористуудыг, террорист ажиллагааг дэмжигчдийн болон террористуудын” жагсаалтад оруулсан байна.

“Боко Харам” бүлэглэлийг АНУ террорист байгууллагад тооцдог болохыг тус байгууллага дахин дурджээ. АНУ-ын Сангийн яамны терроризмтой болон санхүүгийн тагнуултай тэмцэх асуудал хариуцсан дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Адам Зубин ийм шийдвэр гаргасан талаар тайлбар өгөхдөө, тус бүлэглэл нь Нигерийн энгийн иргэдэд төдийгүй иргэншсэн бүх нийгэмд аюул учруулж байна гэж цохон тэмдэглэжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ