Шороонд дарагдсан хоёр хүнийг аврахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-01 15:37:11

"Хоёр хүн шороонд дарагдсан байна" гэх дуудлагаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид  газар дээр нь очиж аврахаар ажиллаж байгаа мэдээг ОБЕГ-аас өглөө.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Сүн” уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ухсан нүхэнд, хууль бус аргаар ашигт малтмал олборлож байсан хоёр  иргэн шороонд дарагджээ. Тэдгээр иргэн нь 42 настай Х, 31 настай Д нар юм байна. Онцгой байдлын газрын алба хаагчид шороонд дарагдсан хоёр хүнийг гарган авч аврахаар ажиллаж байна.   

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ