"Ромео Жульетта" жүжгийг үзэгчдийн хүсэлтээр тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-01 15:33:56

Шинэ төрхтэйгээр үзэгчдийн хүртээл болсон "Ромео Жульетта" сонгодог жүжиг өнгөрөгч сард үзэгчдийг байлдан дагуулж чадлаа.

Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй. Харин энэ удаад Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар орчин цагт цоо шинэ дэг тавилт, өнгө төрхтэйгээр найруулан тавьсан билээ. Тэгвэл тус жүжгийг энэ сарын 17-20-нд үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ