Гаалийн ажилтныг авлигын хэргээр баривчлаад байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-01 12:25:22

АТГ-ынхан гаалийн зарим халагдсан ажилтны гомдлоор өнгөрсөн сарын 26-27-нд шилжих шөнө ГЕГ-ын Төрийн захиргаа, хүний нөөцийн хэлтсийн ахлах байцаагч Б.Баттогтохыг баривчилсан байна.

Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. Хэрэгт холбогдуулан  байцаагч Н.Оргилмаа, Гаалийн ерөнхий газрын сургалтын төвийн дарга Б.Оюундэлгэр нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй  мэдээ бас байна. ГЕГ-ын дээр дурдсан албан тушаалтнууд гаалиар орж ирж буй бүтээгдэхүүний бодит дүнгээс дутуу бүрдүүлэлт хийдэг байсан нь илэрчээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ