“Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хоёр байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.
Тухайлбал, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 09.00 цагт хуралдаж, “Цахим бодлогын түр хороо байгуулах тухай” тогтоол болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Мөн Хууль зүйн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон байна.

Ч.Ариунболд