Ерөнхий сайд У.Хүрэлсүх мал эрүүлжүүлэх жилийн аяны нээлтэд оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутагт дахь томилолт өнөөдөр Өвөрхангай аймгаас эхэлж байна. Тэрээр Арвайхээр суманд болсон “Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ”-ний жилийн нээлтэд оролцлоо.
Нээлтийн үеэр Ерөнхий сайд, улс орны эдийн засгийн тулгуур салбар болсон мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бий болгон хүн ардаа баталгаатай, чанартай хүнсээр хангаж улмаар гадаад улс орнуудад эрэлт хэрэгцээтэй хүнсийг экспортлогч орон болох зорилтыг дэвшүүлэн тавьж ажиллаж байгаагаа дурдаад малчин иргэдийнхээ ахуй амьдрал, сэтгэл санааг дэмжих, төв орон нутгийн төсвийг үр ашигтай зарцуулахын тулд малаа эрүүлжүүлэх явдал туйлын чухал байгааг онцоллоо.
Тиймээс мал сүргээ болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх зорилго тавьж энэ ажлыг бүх аймаг, нийслэл, сум бүрт эхлүүлж байгаа юм. Энэ ажлын хүрээнд Засгийн газрын болон Онцгой комиссын гишүүд нэг нэг аймаг хариуцан, тухайн аймагт улиралд хоёроос доошгүй очиж явц, үр дүнтэй нь танилцан, шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх юм. Мөн аймаг, сумдад Ажлын хэсэг ажиллана.
Энэ сарын 1-ээс 10 дугаар сарын 20 хүртэлх хугацаанд улсын хэмжээнд давхардсан тоогоор 67 сая толгой малд өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг орон даяар явуулахаар Засгийн газар шийдвэрлээд байгаа ажээ.
2017 оноос өнөөг хүртэл хугацаанд 13 аймгийн 44 сум, дүүрэгт малын гоц халдварт шүлхий өвчин гарсны улмаас 15751 толгой малыг зайлшгүй шаардлагаар зориудын устгалд хамруулж, нөхөн төлбөрт улсаас 10 гаруй тэрбум төгрөгийг зарцуулжээ. ХаринӨвөрхангай аймгийн хувьд таван суманд халдварт өвчний 7 голомт бүртгэгдэж 29 өрхийн 308 үхэр, 50 хонь, 86 ямаа, 94 гахай, нийт 538 толгой малыг зориудаар устгажээ.
Өвөрхангай аймгийн эдийн засгийн 55 хувь нь мал аж ахуйн салбараас бүрддэг ба нийт хүн амын 40 хувь нь мал аж ахуйн салбарт ажилладаг. Аймгийн ИТХ-аас батлан гаргаж байгаа бодлого, шийдвэрийн дийлэнх нь мал аж ахуйн салбар руу чиглэсэн байдаг бөгөөд "Эрүүл малтай байх нь Өвөрхангай аймгийн бодлого, зорилтын тэргүүлэх салбар" гэдгийг аймгийн Засаг дарга Г.Ганболд онцлон хэллээ. Тиймээс сум, баг бүрийг мал эмнэлэг, малын эмчтэй болгох зорилттой байгаа юм. Ерөнхий сайд энэ үеэр хөнгөлттэй нөхцөлөөр олгож буй төмс, хүнсний ногооны иж бүрдэл техникийг аймгийн ХХААг-т олголоо.

Б.Батчимэг